Испани Улсад албан ёсны айлчлал хийж байна
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай хэлэлцээ хийж хоёр харилцааны талаар санал солилцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар энэ сарын 28-30-нд Испани Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай хэлэлцээ хийж, хоёр харилцаа, хамтын ажиллагаа олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 11 жилийн дараа монголын талаас хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
Үзсэн: 3254
Tweet