Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал


Densmaa 2025-05-02 01:05

Испани Улсад өдгөө 1000 гаруй монгол иргэн оршин сууж байна

      ГХСайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад ажиллаж амьдарч буй иргэдтэй  уулзлаа. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн томоохон зорилтуудын талаар танилцуулж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, үндэсний соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх талаар ярилцав. Мөн “Дэлхийн монголчууд-II” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Монголчуудын холбооны үйл ажиллагааг сайшаан батламж гардуулсан бөгөөд цаашид дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Соёлын элч Д.Мэндмаа нь монголын соёл урлагийг Испани Улсад сурталчлахын зэрэгцээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд төгөлдөр хуурын олон улсын наадам тэмцээнд монголоос 100 гаруй хүүхдийг оролцуулсан байна. Үүний зэрэгцээ монгол иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, хууль ёсны эрхийг нь хамгаалахад санаачилгатай ажиллаж байгаа Өргөмжит консул Виктор Албиолд талархал илэрхийлж, хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. Испани Улсад өдгөө 1000 гаруй монгол иргэн оршин сууж байна.

Үзсэн: 2717

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна