Парламентын дарга Торунн Свейнбярнардоттирт бараалхав
Исландын Парламентын дарга Монгол, Исландын уламжлалт найрсаг харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Парламентын дарга Торунн Свейнбярнардоттирт бараалхав. Сайд Б.Батцэцэг энэ үеэр Монгол Улсын 2024 оны сонгуулийн үр дүн, хамтарсан Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулаад, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Исландын хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг онцлов. Ялангуяа, Исланд Улсын тэргүүлэх салбарууд болох аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ. Исландын Парламентын дарга Монгол, Исландын уламжлалт найрсаг харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Үзсэн: 3861
Tweet