“Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх Бүс нутаг, улс орнууд“ олон улсын эрдэм шинжилгээний хурал

“Монгол Улсын гадаад харилцааны гол түлхүүр үг бол тэнцвэртэй гадаад бодлого юм. Тэнцвэртэй гадаад бодлого нь хоёр хөрштэйгөө төдийгүй гуравдагч хөрштэйгээ харилцах харилцаанд ч хамаарна гэж онцлов
“Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх Бүс нутаг, улс орнууд“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа. “Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнц асар хурдацтай өөрчлөгдөж байна. Олон улсын ээдрээтэй, тодорхойгүй өнөөгийн нөхцөл байдлыг судлаачид олон жил үргэлжилж болзошгүй хэмээн дүгнэж, улам бүр тааварлашгүй болж байгаа өнөөгийн цаг үед бид гадаад бодлогоо илүү их эрдэмжүүлэх, олон улсын харилцааны судалгааны институцилэгдсэн тогтолцоо, механизмыг бий болгох нь зүй ёсны хэрэг юм гэж онцолж байна. Тиймээс судалгаа шинжилгээний үйл явцыг эрчимжүүлэх үүднээс бодлогын судалгаа хөгжүүлэлтийг төрөөс илүүтэй дэмжих болно” гэлээ. “Монгол Улсын гадаад харилцааны гол түлхүүр үг бол тэнцвэртэй гадаад бодлого юм. Тэнцвэртэй гадаад бодлого гэдэг нь хоёр хөрштэйгөө төдийгүй гуравдагч хөрштэйгээ харилцах харилцаанд ч хамаарна. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа буюу 2021 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байсан. Тус айлчлалын дараа ОХУ, БНХАУ руу айлчилсан нь хоёр хөрштэйгээ харилцах тэнцвэрийг хадгалж буйн илрэл болж байв. Түүнчлэн манай улс бүс нутаг дахь тэнцвэртэй гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ олон улсын болон бүс нутгийн шинжтэй хурлуудад тогтмол оролцож байна. Дараагийн нэг түлхүүр үг бол Нэг цонхны гадаад бодлого буюу дотоодын эв нэгдэл, сахилга бат юм. Нэг цонхны гадаад бодлого бол гаднын улс орнууд бидэнтэй ойлголцох, харилцах үндэс суурь юм. Тиймээс нэг цонхны бодлогыг бүх түвшинд баримталж, ажиллах нь зүйтэй юм” хэмээн тодотгов.
Үзсэн: 2500
Tweet