Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18,19-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Хятадын залуу дипломат ажилтнуудын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна


Densmaa 2026-09-18 12:09

Төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллахаас гадна Эрдэнэт хотод зочилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцах юм

       Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн яамны залуу дипломат ажилтнуудын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тус төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хятадын залуу дипломат ажилтнуудын харилцан айлчлал нь 20 орчим жилийн түүхтэй бөгөөд энэхүү солилцоо нь хоёр орны залуу дипломатуудад харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэх, хоёр улсын гадаад бодлого, хөгжлийн зорилт, байр суурийн талаар санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх чухал боломж болж ирснийг онцлов. Төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллахаас гадна Эрдэнэт хотод зочилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцах юм. 

 

Үзсэн: 644

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна