Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18,19-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол, Хятад, Орос гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимынхан уулзав


Densmaa 2026-09-18 12:09

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс газар зүйн байршлын давуу талаа ашиглан хоёр хөршийн болон Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохын чухлыг онцлов

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ние Вэнь Хуй, Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч Федулова Ольга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Хятад, Орос гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 19 дэх удаагийн Худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буйтай холбогдуулан гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалт болон хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс газар зүйн байршлын давуу талаа ашиглан хоёр хөршийн болон Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохын чухлыг онцлов. Энэ хүрээнд тээвэр, логистикийн холболтыг сайжруулж, худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бодит төслүүдээр дэмжих шаардлагатай гэлээ. Мөн хөрөнгө оруулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгож, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцууллаа. Гурван улсын худалдааг өргөжүүлэхэд стандарт, лаборатори, техникийн зохицуулалтын уялдааг хангахын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг Шадар сайд онцлов.

Үзсэн: 625

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна