Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-06-2025
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулган Швейцарын Женев хотноо болж байна


Densmaa 2025-05-21 12:05

Элчин сайд Д.Гэрэлмаа "Дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг эрүүл мэндийн сорилтыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхийн" чухлыг онцлон тэмдэглэв

       Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулган Швейцарын Женев хотод “Эрүүл мэндийн төлөөх нэг дэлхий”  сэдвийн дор чуулж байна. Манай улсаас Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг эрүүл мэндийн сорилтыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Элчин сайд Д.Гэрэлмаа,  Монгол Улсын Засгийн газар хүн бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад тууштай анхаарч буйг дахин нотолж, эрүүл мэндийн тогтолцоогоо Тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлжээ. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганаар гишүүн улсууд олон улсын тогтолцоо, цар тахлын бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн зэрэг олон хүчин зүйлийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг уялдуулах асуудлыг хэлэлцэх юм.

Үзсэн: 1746

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна