Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

2026 онд Монгол, Индонез дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохионо


Densmaa 2025-05-23 12:05

Талууд иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, агаарын тээврийн үйлчилгээний тухай хэлэлцээр байгуулах, мах махан бүтээгдэхүүн экспортлох, импортлох чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохирцлоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн, Ардын Зөвлөлдөх Хурлын дарга Ахмад Музанид бараалхав. Сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, Гадаад харилцааны сайд нарын албан ёсны яриа, хэлэлцээ үр дүнтэй болж өндөрлөснийг уламжлав. Түүнчлэн талууд иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, агаарын тээврийн үйлчилгээний тухай хэлэлцээр байгуулах, мах махан бүтээгдэхүүн экспортлох, импортлох чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохирсныг танилцуулав. Тэрбээр 2026 онд тохиох Монгол, Индонез дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцааны түвшинг шат ахиулахаар тохирсныг онцлоод, индонезийн тал Монгол Улсад Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргасан нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж, бодит үр дүн авчрах чухал алхам болж буйг тэмдэглэв.

Үзсэн: 1504

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна