Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Као Ким Хорнтой уулзлаа


Densmaa 2025-05-23 12:05

Монгол Улс 2005 онд АСЕАН-ы Энх тайван, найрсаг харилцааны гэрээнд нэгдсэнээс хойш хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирсэн, 2025 онд гэрээнд нэгдсэний 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглэв

      Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Као Ким Хорнтой уулзлаа. Б.Батцэцэг сайд Монгол Улс 2005 онд АСЕАН-ы Энх тайван, найрсаг харилцааны гэрээнд нэгдсэнээс хойш хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирсэн, 2025 онд гэрээнд нэгдсэний 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улс АСЕАН-тай улам ойр дотно харилцах, хамтын ажиллагааны инститүцын хэлбэрүүдийг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг, АСЕАН-ы Салбарын яриа хэлэлцээний түнш, мөн Зүүн Азийн дээд түвшний уулзалтын оролцогч улс болох эрмэлзэлтэй гэдгээ дахин нотлов. Монгол Улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын хөгжил дэвшлийн төлөө АСЕАН-тай уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, цахим шилжилт, гамшгийн эрсдэлийн менежмент, бүс нутгийн уялдаа холбоо, хөдөө, орон нутгийн эмэгтэй удирдагчдыг чадавхжуулах, байгаль орчны боловсролыг дэмжих зэрэг чиглэлд идэвх оролцоо, хувь нэмрээ нэмэгдүүлэх зорилго тавьж байна.

Үзсэн: 1509

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна