Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“ЗАМ-2025” хамтарсан сургалт Япон улсад эхэллээ


Densmaa 2025-05-23 07:05

...

           Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2025” сургалт дадлага Япон Улсын Хуурай замын цэргийн инженерийн сургуулийг түшиглэн энэ сарын 19-ний өдрөөс эхэллээ. Япон Улсын Хуурай замын цэргийн инженерийн сургуулийнхан нээлтийн үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад сургалтад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, техник болон объектуудыг танилцуулж, бүтээн байгуулалтын чанарт хэрхэн анхаардаг тухайгаа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
 
          Хамтарсан сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 14 офицер, ахлагч нар оролцож байгаа бөгөөд энхийг дэмжих ажиллагааны байр, түүнийг дагасан дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр суралцана. Хамтарсан сургалт 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Үзсэн: 3572

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна