Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” олон улсын хурал боллоо


Densmaa 2025-05-23 07:05

...

         Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Жендэрийн Үндэсний хороо хамтран “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр 5-р сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү олон улсын хурлаар жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хоорондын хамаарлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, бүс нутагт болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг уялдаа холбоотойгоор шийдвэрлэхэд түлхэц өгөхөөр зорьж байна.
       
          Хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан нийслэл болон 21 аймагт зохион байгуулсан бөгөөд эдгээр уулзалтуудаас цуглуулсан санал, зөвлөмжийг энэхүү олон улсын хурлаас гарах уриалгад тусгах юм. Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал”-ыг угтаж, Жендэрийн үндэсний хороо байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах” олон улсын өдөр зохион байгуулагдаж буйгаараа энэхүү хурал нь онцлог юм.
 
           Олон улсын хуралд ЗХЖШ-ын орлогч дарга, Жендэрийн Үндэсний хорооны зөвлөлийн гишүүн, ЗХЖШ-ын дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн дарга бригадын генерал Б.Баатар, ЗХЖШ-ын Холбоо, мэдээллийн технологийн газрын Цэргийн холбооны хэлтсийн ахлах мэргэжилтэн, ЗХЖШ-ын Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга дэд хурандаа Ө.Баярбадрах нар оролцлоо.
 

Үзсэн: 3952

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна