Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд нар уулзав


Densmaa 2025-05-30 02:05

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг түргэтгэх талаар дэлгэрэнгүй ярилцав

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайдын түвшний VI уулзалт 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Бээжин хотноо боллоо. Уг уулзалтад Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд А.Ю.Руденко, БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Лю Бинь тэргүүтэй 3 улсын ГХЯ-ны төлөөлөгчид оролцов. Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний энэхүү уулзалт нь 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг түргэтгэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, гурван талын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах тухай санал солилцсон болно.

Үзсэн: 3823

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна