Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Элчин сайд С.Золжаргал ИТЖБ өргөн барьв


Densmaa 2025-06-02 11:06

Доминиканы Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүнд ИЖБ-ээ барьж байгаа Монгол Улсын анхны Элчин сайд болж байгаад баяр хүргээд ажлын өндөр амжилт хүсэв

         Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын Ерөнхийлөгч Луис Абиданер-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Доминиканы Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Луис Абиданер-т уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол зэрэг боломжтой бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Луис Абиданер Элчин сайд С.Золжаргалыг Доминиканы Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүнд ИЖБ-ээ барьж байгаа Монгол Улсын анхны Элчин сайд болж байгаад баяр хүргээд ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх түүний ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов.

Үзсэн: 6142

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна