Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-07-2025
Монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлис Ейхенбаумсийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав


Densmaa 2025-06-06 01:06

Монгол, Латвийн уламжлалт найрсаг харилцааг харилцан сонирхсон салбарт өргөжүүлэх, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан нийтлэг зорилтын хүрээнд тэлэх боломжийн талаар санал солилцов

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлис Ейхенбаумсийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав. Уулзалтын үеэр Монгол, Латвийн уламжлалт найрсаг харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан нийтлэг зорилтын хүрээнд тэлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, байгаль орчин, харилцаа холбооны технологи, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа талууд нотлов. Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Үзсэн: 9367

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна