Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа


Densmaa 2025-07-30 01:07

Ерөнхийлөгч Густаво Петро Уррего монголын түүх, монгол морьдын талаар шимтэн сонирхдог талаараа дурджээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын Ерөнхийлөгч Густаво Петро Уррегод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа. Итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын үеэр Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Колумби Улсын Ерөнхийлөгч Густаво Петро Уррегод уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, боловсрол зэрэг боломжтой бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Густаво Петро Уррего Элчин сайд С.Золжаргалыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэн ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд боломжит бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ нотолж, түүний хувьд монголын түүх, монгол морьдын талаар шимтэн сонирхдог талаараа дурджээ. 

Үзсэн: 5023

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна