Лхагва, 10-р сар 8, 2025 22:41:08
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 08-10-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Хатагтай Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ


Densmaa 2025-08-04 01:08

ОУПХ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй хамтын үйл ажиллагаа, дэмжлэг туслалцаанд талархалтай байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Хатагтай Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд ОУПХ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй хамтын үйл ажиллагаа, дэмжлэг туслалцаанд талархалтай байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлснээр УИХ-д 32 эмэгтэй сонгогдсон нь парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Ази тивдээ тэргүүлэгч улс орнуудын нэг болохоос гадна ОУПХ-ноос дэвшүүлсэн зорилтод дөхөж очсон бодит дэвшлийг онцлов. Мөн Монгол Улсад 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын 17 дугаар бага хурал зохион байгуулах бөгөөд ОУПХ-ны Тогтвортой хөгжлийн байнгын хорооны дэргэд Газрын доройтол, цөлжилтийн асуудлаарх зөвлөх байгууллага байгуулах санаачилга дэвшүүлэхээр ажиллаж байна гэв. 

Үзсэн: 4515

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: