Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Финланд Улсад албан ёсны айлчлал хийлээ


Densmaa 2025-08-04 01:08

Финланд Улсын Парламентын дарга Иүси Хала-Ахо Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Бүгд Найрамдах Финланд Улсад албан ёсны айлчлал хийж буйтай нь холбогдуулан тус улсын Парламентын дарга Иүси Хала-Ахо хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын тэргүүлэх зорилтын талаар мэдээлэл өгч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглэв. Финланд Улсын Парламентын дарга Иүси Хала-Ахо Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотоллоо.

Үзсэн: 4615

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна