Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкарыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2025-08-15 11:08

Монгол Улсаас энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн баг бүрэлдэхүүн оролцуулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг НҮБ-ын цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкарыг хүлээн авч уулзлаа. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцолж, цаашид цагдаагийн баг бүрэлдэхүүн оролцуулах бэлтгэлийг хангах асуудлаар НҮБ-ын Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. НҮБ-ын цагдаагийн зөвлөх, цагдаагийн комиссар Файзал Шахкар Монгол Улсаас энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн баг бүрэлдэхүүн оролцуулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Үзсэн: 4384

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна