Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав


Densmaa 2025-08-15 11:08

Шэнь Миньжуан "Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хариуцсан гурван улсын төлөөлөл биечлэн уулзаж, ярилцах нь зөв гэдэгтэй санал нэг байна"гэв

      Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч, хоёр талын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо. ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой нь манай улсын 6 аймаг, 22 сумын газар нутгаар дамжин хойд хилээс урд хил хүртэл 950 гаруй км үргэлжлэх, томоохон бүтээн байгуулалт бөгөөд чухал ач холбогдолтой төсөл юм. Шэнь Миньжуан "Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хариуцсан гурван улсын төлөөлөл биечлэн уулзаж, ярилцах нь зөв гэдэгтэй санал нэг байна"гэв. Мөн уулзалтаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон бөгөөд бодит ажил хэрэг болгохын тулд бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн “Монгол-Хятадын экспо” V дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлал, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хэлэлцлээ.

Үзсэн: 5050

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна