Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

БНАЛАУ-ын ГХсайд Тонгсаван Фумвихан манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ


Densmaa 2025-08-20 12:08

Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаас хойш хийж буй айлчлал болж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайд Д.Энхтайван болон албаны бусад хүн угтав. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаас хойш хийж буй айлчлал болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад, тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж байлаа.

Үзсэн: 1518

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна