Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон Төрийн ахлах сайд Сим Анныг хүлээн авч уулзлаа


Densmaa 2025-08-22 10:08

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна

УИХ дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин болон тус бүлгийн гишүүн П.Ганзориг Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд Сим Анныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар УИХ дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд, тус улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдол өгдөгөө онцоллоо. Талууд парламент болон гадаад бодлогын түвшинд хамтран ажиллах тал дээр санал нэгдэв. Төрийн ахлах сайд Сим Анн Монгол Улсад анх удаа айлчлахад халуун дотноор хүлээн авсанд баяртай байгаагаа илэрхийллээ. 

Үзсэн: 1658

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна