Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан монгол улсад хүрэлцэн ирлээ


Densmaa 2025-08-22 10:08

Лаос Улсын Вьентьян хот болон БНХАУ-ын Кумминг хотыг холбосон төмөр замаар дамжуулан Монгол Улс Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байгааг тэмдэглэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Лаос Улс нь Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумыг амжилттай даргалсанд баяр хүргэж, тус форумыг 2025-2027 онд Зүүн Азийн бүс нутгийг төлөөлөн даргалах нэр хүндтэй үүргийг Монгол Улсад хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийлэв. Сайд Тонгсаван Фумвихан Лаосын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Сайд нар Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг ирэх он жилүүдэд шат ахиулан хөгжүүлэхийн төлөө байгааг онцолж, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тухайлбал, хоёр орны давуу тал бүхий бараа бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх, түүний дотор Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Лаос Улсаас цагаан будаа, жимс, жимсгэнэ, улаан модон бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов. Энэ хүрээнд тээвэр, логистикийг шийдэхийн чухлыг онцолж, Лаос Улсын Вьентьян хот болон БНХАУ-ын Кумминг хотыг холбосон төмөр замаар дамжуулан Монгол Улс Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байгааг тэмдэглэв.

Үзсэн: 3664

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна