БНСУ-ын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Пак Юн Жүг хүлээн авч уулзлаа
Монгол Улс ФЕАЛАК-ыг 2025-2027 онд даргалах үүргийг хүлээн авч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Пак Юн Жүг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, манай чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв.Тэргүүн дэд сайд Пак Юн Жү БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хёны мэндчилгээг уламжилж, Монгол Улс ФЕАЛАК-ыг 2025-2027 онд даргалах үүргийг хүлээн авч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв. Талууд хоёр улсын өдгөө хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн явцыг эрчимжүүлэх, цаашид шинэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Үзсэн: 1873
Tweet