Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол улсад айлчилна


Densmaa 2025-08-27 11:08

Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны цар хүрээг өргөжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэнэ

        Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли энэ сарын 31-нээс ирэх сарын 3-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Шинэ Зеландын Парламентын даргын түвшинд Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны цар хүрээг өргөжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли нар албан ёсны хэлэлцээ хийх юм.

Үзсэн: 3449

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна