Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эд Кейс нарын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2025-08-27 11:08

Энэ оны тавдугаар сард “United Airlines” компанийн Токио-Улаанбаатар чиглэлд нислэг хийж эхэлснийг дурдаад, “Хариуцлагатай аялцгаая” кампанит ажлыг хамтран хэрэгжүүлсэн нь дэвшил авчирсныг тодотгов

      УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эд Кейс нарын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж,  сүүлийн үеийн өндөр түвшний харилцан айлчлалууд, хоёр, гурван талт механизмын ачаар улс төрийн харилцаа улам бэхжиж, бүс нутгийн болон олон улсын хүрээнд хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг тэмдэглэв. Тэрбээр энэ оны тавдугаар сард “United Airlines” компанийн Токио-Улаанбаатар чиглэлд нислэг хийж эхэлснийг дурдаад, “Хариуцлагатай аялцгаая” кампанит ажлыг хамтран хэрэгжүүлсэн нь дэвшил авчирсныг тодотгосон юм. Цаашид эрчим хүч, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, аялал жуулчлал, сансар судлал зэрэг салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. АНУ-ын Конгрессын Төлөөлөгч Эд Кейс хамтын ажиллагааны хүрээнд судалгааны бүлэг байгуулах, Монголд хөрөнгө оруулалтыг нэмэх боломжийг эрэлхийлэхээ илэрхийлсэн бөгөөд манай улсын парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь АНУ-ын Конгрессын танхимаас дээгүүр байгааг сайшааж, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд хамтран ажиллана хэмээлээ. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд 1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоожээ. 

Үзсэн: 3973

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна