Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Икүина-г хүлээн авч уулзав


Densmaa 2025-08-29 12:08

Талууд Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, стратегийн болон улс төрийн зөвлөлдөх механизмыг бэхжүүлэх, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих талаар ярилцав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Икүина-г Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг уг чуулга уулзалтад оролцож буйд дэд сайд А.Икүина-д талархал илэрхийлж, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх болон манлайллыг бэхжүүлэх чиглэлд нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш” Япон Улстай ойр нягт хамтран ажиллахын төлөө буй гэв. Тэрээр манай хоёр улсын харилцааны түүхэнд 2025 он алтан үсгээр бичигдэх жил болж, Монгол Улсын төрийн тэргүүний урилгыг хүлээн авч Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн түүхэн айлчлал хийсэн нь ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой болсныг талархан тэмдэглэв. Талууд Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, стратегийн болон улс төрийн зөвлөлдөх механизмыг бэхжүүлэх, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг урагшлуулах талаар санал солилцож, бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Үзсэн: 4608

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна