Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчид манай улсад айлчлаад буцлаа


Densmaa 2025-09-04 11:09

Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн энэхүү албан ёсны айлчлал Монгол, Шинэ Зеландын харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлалаа өндөрлөсөн Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид буцлаа. Олон улсын Чингис хаан нисэх буудлаас төлөөлөгчдийг үдэн гаргах үедээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Шинэ Зеландын Парламентын дарга Жерард Браунлид УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талархлын захидал болон айлчлалын үеийн фото зургийн цомгийг дурсгал болгон гардууллаа. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн энэхүү албан ёсны айлчлал Монгол, Шинэ Зеландын харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, парламент хоорондын харилцааг шинэ түвшинд гаргаж, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал алхам болсныг УИХ-ын дарга талархлын захидалдаа дурджээ.

Үзсэн: 5632

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна