Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин манай улсад хийсэн айлчлал өндөрлөлөө


Densmaa 2025-09-10 11:09

Австрали Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин манай улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Тус айлчлал нь гучин нэгэн жилийн дараа Австралийн Холбооны Улсын Амбан захирагч асан Билл Хэйден Монгол Улсад айлчилснаас хойшхи 2 дахь удаагийн айлчлал болж буйгаараа онцлог байв. 1990-ээд онд Монгол Улс ардчилсан замналыг сонгон хөгжих үеэс хоёр орны хооронд харилцаа тогтож, өнөөг хүртэл батжин бэхжиж, гүн гүнзгий харилцаатай болсон. Тэр цагаас хойш манай хоёр орон ардчилсан ижил үнэт зүйлс дээр тулгуурлан, сайн сайхан нийгмийг цогцлоон байгуулах үзэл санаа бүхий алсын хараатай харилцааг хөгжүүлж иржээ. Австрали Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш. Энэхүү төрийн айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, дэвшин хөгжих үндсийг бэхжүүллээ гэж амбан захирагч Саманта Мостин тодотголоо. 1990-ээд оны тэртээгээс эхлүүлсэн Австралийн тэтгэлэгт хөтөлбөр өнөөдөр манай залууст боломж олгож, эдүгээ 6 мянган оюутан Австрали Улсад боловсрол эзэмшиж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ. Түүнчлэн монгол иргэд Австралид сурч ажиллах болсон байна. Энэхүү айлчлалын үеэр Амбан захирагч дэлхийд зэсийн нөөцөөрөө тэргүүлэгч “Оюутолгой” төсөлтэй биечлэн очиж танилцлаа. Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү төсөлд австралийн инженерчлэлийн болон зөвлөх үйлчилгээний компани ажиллаж байна. Энэ нь манай хоёр орны хооронд хэрэгжүүлж байгаа түншлэлийн бодит жишээ болж байна гэсэн юм.

Үзсэн: 6581

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна