Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Eвсиков Ховд аймагт зочиллоо


Densmaa 2025-09-22 12:09

Элчин сайдаар ахлуулсан ажлын баг "Шинэ Ховд" үйлдвэр технологийн парк, "Амар органик мийт" махны үйлдвэр, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм

     ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Eвсиков тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт зочиллоо. Тэд Ховд аймгийн удирдах ажилтнуудтай уулзаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, тээвэр логистик, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн оюутан, сурагч, багш нарын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлд  хамтран ажиллахаа илэрхийлжээ. Элчин сайдаар ахлуулсан ажлын баг "Шинэ Ховд" үйлдвэр технологийн парк, "Амар органик мийт" махны үйлдвэр, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Үзсэн: 2210

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна