Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2025-09-24 12:09

Хоёр тал хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь боломжийг ажил хэрэг болгоход нэгдсэн ойлголттой байгаагаа онцлов

        ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсаас хонь, ямаа, адуу, үхрийн мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох чиглэлд Мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн баримт бичгийг нэгтгэх, эрдэм шинжилгээ, мэргэжлийн боловсон хүчний хамтын ажиллагааг дэмжих, шинэ техник технологи нэвтрүүлэх боломжийн талаар ярилцав. ХХААХҮЯ-ны мэдээлснээр хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарт ноос, ноолуур, бусад түүхий эдийн экспортыг нэмэх, ургамал, газар тариалангийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар талууд байр сууриа илэрхийлжээ. Элчин сайд Башак Гэнч Юксэл Монгол, Туркийн уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг бүх салбарт өргөжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлж, хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Хоёр тал хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь боломжийг ажил хэрэг болгоход нэгдсэн ойлголттой байгаагаа онцолж, ойрын хугацаанд тодорхой ажлууд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. 

Үзсэн: 1101

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна