Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ким Мин Сок-той уулзав
Өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээгээр дамжуулан Сөүлтэй хамтран ажиллах нь хоёр орны ард түмэнд ашиг тустай хамтын ажиллагааг идэвхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ким Мин Сок Монгол Улсын Шадар сайдтай уулзах үеэрээ нийлүүлэлтийн сүлжээ, эрүүл мэнд болон бусад салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Ирэх сард нээлтээ хийх гэж буй Өмнөд Солонгос-Монголын ховор металлын хамтын ажиллагааны төв нь нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа Ким Мин Сок илэрхийлээд, хоёр талын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахаар хийж буй хэлэлцээнд удахгүй ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна хэмээв. Мөн Ким Мин Сок Солонгосын хойгт энхийг тогтоох чиглэлд гаргаж буй Өмнөд Солонгосын хүчин чармайлтыг дэмжихийг Монголын талаас хүссэн байна. Монгол Улсын Шадар сайд Н.Учрал, манай улс Өмнөд Солонгостой чухал ашигт малтмал, хөрөнгө оруулалт, иргэдийн солилцоо зэрэг салбарт хамтран ажиллахыг сайшааж байна гэжээ. Тэрбээр өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээгээр дамжуулан Сөүлтэй хамтран ажиллах нь хоёр орны ард түмэнд ашиг тустай хамтын ажиллагааг идэвхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Үзсэн: 3148
Tweet