Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд ГХ, ГХСайд Завиер Беттелтэй уулзав


Densmaa 2025-09-24 12:09

Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиров.

      Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Завиер Беттелтэй уулзав. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэдэх Зүрх судасны үндэсний төвийг байгуулах, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах" төслийн II үе шатыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд тууштай хувь нэмрээ оруулж байгаад нь талархал илэрхийлэв. Түүнчлэн талууд харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиров.

Үзсэн: 3155

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна