Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Болгар Улсын Гадаад хэргийн сайд Георг Георгиевтэй уулзав


Densmaa 2025-09-25 11:09

Энэ онд тохиож буй Монгол, Болгарын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхийн сацуу харилцааны түвшингээ ахиулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллана

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Болгар Улсын Гадаад хэргийн сайд Георг Георгиевтэй уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, тэр дундаа хоёр улсын тэргүүлэх чиглэл болох эдийн засаг, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг ахиулан өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Улмаар талууд энэ онд тохиож буй Монгол, Болгарын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхийн сацуу харилцааны түвшингээ ахиулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.

Үзсэн: 6393

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна