Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцов
Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хүч чармайлтыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглэв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, үг хэлэв. Сайд Б.Батцэцэг “Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хүч чармайлтыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглээд, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй манай бодит хувь нэмэр, хүчин чармайлт” гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы дарга Анналена Бэербок болон 100 орчим гишүүн улсын төлөөлөгч оролцож, байр сууриа илэрхийлэв.
Үзсэн: 5864
Tweet