“Ази, Номхон далайн худалдааны интеграцийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Сургалтад Ази, Номхон далайн худалдааны гишүүн болон бүс нутгийн нийт 10 орны 30 гаруй албаны төлөөлөгч, эрдэмтэн судлаач оролцов
ГХЯ-наас Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон ЕХ-ны Монголын гадаад худалдааг дэмжих төсөлтэй хамтран Улаанбаатар хотноо “Ази, Номхон далайн худалдааны интеграцийг бэхжүүлэх нь” сэдэвт бүс нутгийн сургалт зохион байгуулж байна. Сургалтад Ази, Номхон далайн худалдааны гишүүн болон бүс нутгийн нийт 10 орны 30 гаруй албаны төлөөлөгч, эрдэмтэн судлаач оролцохын зэрэгцээ Энэтхэг, Хятад, Сингапур, Шри Ланка, Австрали, Индонез зэрэг улсын нэр хүндтэй их дээд сургууль, судалгааны байгууллагын төлөөлөл илтгэл тавина. Энэ удаагийн сургалтын зорилго нь бүс нутгийн худалдааны интеграцийн явц болон чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ, “Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, цахим худалдаа болон хөрөнгө оруулалтын зохицуулалттай холбоотой асуудлыг авч үзэж, улс орнуудын тарифын харьцуулсан судалгаа, шинжилгээний аргачлалыг танилцуулах замаар цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход оршино.
Үзсэн: 4517
Tweet