Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибодзода Хайруллог хүлээн авч уулзав


Densmaa 2025-11-28 01:11

Хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ сүүлийн жилүүдэд тогтмолжин харилцаа, хамтын ажиллагаа бодит агуулгаар баяжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибодзода Хайруллог хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Төв Азийн орнууд, түүний дотор Тажикистан Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэж, хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ сүүлийн жилүүдэд тогтмолжин харилцаа, хамтын ажиллагаа бодит агуулгаар баяжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааг цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн нөөц бололцоо буйг онцлоод, энэ хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Элчин сайд Ибодзода Хайрулло хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа тэмдэглэв.

Үзсэн: 4241

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна