Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап XIV Лео-гийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ


Densmaa 2025-12-05 11:12

Энэхүү айлчлал нь Монгол Улсын олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түүхэн чухал үүрэг гүйцэтгэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап XIV Лео-гийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн. Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа хийж буй айлчлал. Өдгөө Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Их Монгол Улсын хааны тамгыг хоёронтоо дарж баталгаажуулсан Гүюг хааны захидал нь өдгөөгийн Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны 779 жилийн түүхийн гэрч, хосгүй үнэт өв бөгөөд Европ-Монголын шууд дипломат харилцааны эхлэлийг тавьсан баримт бичиг юм. Пап Францис 2023 онд манай улсад төрийн айлчлал хийхдээ уг захидлын хуулбарыг бэлэглэснийг Чингис хааны музейд залсан байна. Өнөө цагт Монгол Улс ба Гэгээн Ширээт Улсын улс төрийн харилцаа бэхжиж, хоёр улс 1992 оны 4 дүгээр сарын 4-нд дипломат харилцаа тогтоов. 2022 онд дипломат харилцааны 30 жилийн ой тохиож, ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Гэгээн Ширээт улсаас 1993 онд хүмүүнлэгийн тусламж болгон манай улсад 1 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, 1996 оны хавар гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад 31 мянган ам.доллар хандивлаж байжээ. Мөн 2000 оны өвлийн зудын хохирлыг арилгахад Пап II Ионн Павел хувиасаа 50 мянган ам.доллар, Ватиканы хүмүүнлэгийн тусламжийн “Кор Унум” байгууллага 30 мянган ам.доллар хандивлаж, католик шашинтнуудын “Каритас Интернационалис” байгууллага зудад нэрвэгдсэн малчдад туслах, тэднийг малжуулах төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байв. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь 800 жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан билээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээж, цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Үзсэн: 257

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна