Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-01-2026
Монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаевыг “Найрамдал” медалиар шагналаа


Densmaa 2026-01-26 11:01

Элчин сайд Айбек Артыкбаев ажиллах хугацаанд нь Монголын төр, засаг, ард түмэн бүх талаар дэмжиж байсанд талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаевыг “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр гардуулав. Элчин сайд Айбек Артыкбаев ажиллах хугацаанд нь Монголын төр, засаг, ард түмэн бүх талаар дэмжиж байсанд талархал илэрхийллээ. Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийхээ илэрхийлэв.

Үзсэн: 2488

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна