Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-01-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улс “Энхийн зөвлөл”-ийг үүсгэн байгуулагч гишүүн улсын нэг боллоо


Densmaa 2026-01-26 11:01

УИХ-аас баталсан гадаад бодлогын үзэл баримтлалтай энэхүү үйлдэл бүрнээ нийцэж буйг онцоллоо

       Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-ийн дүрэмд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улс “Энхийн зөвлөл”-ийг үүсгэн байгуулагч гишүүн улсын нэг боллоо. “Энхийн зөвлөл” нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчимд суурилсан энх тайвны төлөөх олон улсын механизм юм. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлалтай. УИХ-аас баталсан гадаад бодлогын үзэл баримтлалтай энэхүү үйлдэл бүрнээ нийцэж буйг олон улс судлаачид дуу нэгтэй хэлж байна. “Энхийн зөвлөл”-д нэгдсэнээр Монгол Улс ямар нэг үүрэг хүлээхгүй бөгөөд тэрбум долларын такстай гэх ойлголт нь Монгол Улсад заавал хамаарах эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш гэж дурджээ.

Үзсэн: 2479

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна