Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-02-2026
Монгол

Шинэ мэдээ

Цээж тооллын дэлхийн аваргын тэмцээнд манай улсын сурагчид амжилттай оролцож эх орондоо ирлээ


Densmaa 2026-02-06 12:02

Оюун ухаан, уйгагүй хөдөлмөр, тууштай бэлтгэлийнхээ үр дүнд дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эдгээр тамирчин “Toya” хүүхэд хөгжлийн академид харьяалагддаг

       АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулсан Цээж тооллын дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаас 7-15 насны 28 сурагч амжилттай оролцож эх орондоо ирлээ. Насанд хүрэгчдийн ангилалд нийслэлийн 1-р сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ч.Тэргэлдүүрэн “Grand champion”, Өвөрхангай аймгийн “Мэргэд" цогцолборын 8 дугаар ангийн сурагч Э.Наранбат “Дэлхийн аварга” болжээ. Мөн гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл, 12 алтан цом хүртсэн байна. Оюун ухаан, уйгагүй хөдөлмөр, тууштай бэлтгэлийнхээ үр дүнд дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эдгээр тамирчин “Toya” хүүхэд хөгжлийн академид харьяалагддаг. Тус академи Гүрж улсын Тбилиси хотод болсон 27 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 64 сурагч бэлтгэн оролцож, бүх сурагч медалийн эзэд болжээ.

Үзсэн: 14

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна