Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-02-2026
Монгол

Шинэ мэдээ

Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав


Densmaa 2026-02-06 12:02

УИХ-ын дарга Н.Учрал хөдөлмөрлөж байгаа хүн бүрд төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх “Чөлөөлье” санаачилгынхаа талаар танилцуулав

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын Тусгай стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг хэмээгээд, үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр Элчин сайд М.Игавахаратай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд хууль тогтоох дээд байгууллага хооронд туршлага солилцох, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх нь чухал гэдгийг тодотгоод үүнд парламент, ялангуяа парламентын бүлэг хоорондын харилцаа томоохон үүрэг гүйцэтгэж байгааг дурдлаа. Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хөрөнгө оруулалтын хөтөлбөр туссаныг Улсын Их Хурлын дарга тодотгоод, энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр хүний, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрд төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх  “Чөлөөлье” санаачилгынхаа талаар танилцуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдыг зарчмын хувьд дэмжих эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна гэв. 

Үзсэн: 28

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна