Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

ОУ-ын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жованни Винченцо Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа


Densmaa 2026-02-16 01:02

Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг хөгжүүлэн, үндэсний шигшээ багийг бэхжүүлж, шүүгч, дасгалжуулагч нарыг бэлтгэн чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хичээл зүтгэл гаргасан хэмээв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Швейцарын Холбооны Улсын иргэн, Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жованни Винченцо Инфантиног “Найрамдал медаль”-аар шагнажээ. Түүнийг Олон улсад хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлж, Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг хөгжүүлэн, үндэсний шигшээ багийг бэхжүүлж, олон улсын хэмжээний шүүгч, дасгалжуулагч нарыг бэлтгэн чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хичээл зүтгэл гаргасан хэмээн үнэлжээ. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо байрладаг Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны төв байранд шагналыг гардуулан өгчээ. 

Үзсэн: 9897

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна