Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Өвлийн Олимпын XXV наадам өндөрлөлөө


Densmaa 2026-02-23 12:02

Түүхэн тоглолтын ялагч, аваргуудад ОУОХ-ын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг шагнал гардуулсан юм

      Өвлийн Олимпын XXV наадам энэ сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотод зохион байгуулагдаж хоккейн тэмцээнээр өндөрлөлөө. Олимпын наадмын хоккейн төрлийн аваргын алтан медалийн төлөө АНУ, Канадын шигшээ баг тамирчид өрсөлдөж 1960,1980 оны олимпын наадмын аварга америкчууд 2:1 ээр ялж   46 жилийн дараа аварга цолоо эргүүлэн авав. Түүхэн тоглолтын ялагч, аваргуудад ОУОХ-ын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг шагнал гардуулсан юм.  Сонирхуулахад АНУ-ын хоккейн шигшээ баг 1980 оны хоёрдугаар сарын 22-нд олимпын наадмын түүхэн хоёр дахь алтан медалиа хүртэж байсан бол 46 жилийн дараа буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-нд гурав дахь алтан медалиа хүртэж байна. 

 

Үзсэн: 1391

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна