Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцов
Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ
Олон улсын уулчдын холбооноос зохион байгуулдаг мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Колорадо мужийн Лонгмонт хотод болж, Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ. 2025-2026 оны улирлын гурав дахь цувралд манай улсаас олон улсын хэмжээний мастер Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ нар оролцсон юм. Харин эмэгтэйчүүдийн хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ IV байрт жагслаа. ОУХМ Ч.Мандахбаяр хурдны төрлийн урьдчилсан шатанд 14 метрийн өндөртэй ханыг 5.47 секунд туулж Лонгмонтын тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Манай тамирчид 2025-2026 оны улирлын эхний гурван тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Одоо Канадад болох дэлхийн цомын сүүлчийн цуврал тэмцээн манай тамирчдыг хүлээж байна.
Үзсэн: 2598
Tweet