Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли-тэй уулзав


Densmaa 2026-02-25 12:02

Уулзалтаар талууд Багахангай- өшигийн хөндий чиглэлийн төмөр замын Хөшигийн хөндий дэх терминалын эхний ээлжийн суурь дэд бүтцийн талаар ярьлаа

“Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын терминалын эхний ээлжийн суурь дэд бүтцийг барихад хөрөнгө оруулах саналыг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли, IFC суурин төлөөлөгч Матьё Давид Лё Блан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ тавив. Суурин төлөөлөгч Таехюн Ли дээрх асуудлыг Дэлхийн банкны удирдлагын түвшинд яаралтай танилцуулж, олгох санхүүжилтээс төмөр замын терминалд зохих хэмжээнд зарцуулахаа илэрхийлсэн байна. Уулзалтаар талууд Багахангай- өшигийн хөндий чиглэлийн төмөр замын Хөшигийн хөндий дэх терминалын эхний ээлжийн суурь дэд бүтцийг байгуулахад Дэлхийн банкнаас гаргах хөрөнгө оруулалт, санхүүжилт, үүнтэй холбоотой Дэлхийн банкны дүрэм журамд оруулах өөрчлөлт, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх асуудлын талаар санал солилцжээ.

Үзсэн: 4190

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна