Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Монголын үндэсний олимпын хорооны түүхт 70 жилийн ой тохиож байна


Densmaa 2026-02-27 12:02

МҮОХ-ноос олимпын цикл бүрд үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, залуу тамирчдыг дэмжих зэрэг өргөн хүрээний ажил явуулсаар байна

Монголын үндэсний олимпын хорооны түүхт 70 жилийн ой тохиож байна. Монголын үндэсний олимпын хороог 1956 онд байгуулж, 1962 онд ОХУ-ын Москва хотноо болсон ОУОХ-ны чуулганаар албан ёсоор олимпын гишүүн орон болсон юм. Манай улс 1964 онд анх удаа Инсбуркийн өвлийн олимп, Токиогийн зуны наадмаас эхлэн оролцсон түүхтэй. Тэр цагаас хойш өвөл, зуны тус бүр 16 олимпод тамирчдаа илгээсэн байна. Ингэхдээ олимпын анхны медалиа 1968 оны Мехикогийн зуны олимпоос чөлөөт бөхийн төрөлд Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав болон Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртсэн нь түүхэн амжилт болсон юм. Түүнээс хойш манай улс олимпын наадмаас жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагаар 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль хүртжээ. Одоогийн байдлаар жүдочид 12, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль авчээ. МҮОХ-ноос олимпын цикл бүрд үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, залуу тамирчдыг дэмжих зэрэг өргөн хүрээний ажил явуулсаар байна.

Үзсэн: 1728

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна