Кувейт Улсын Үндэсний баярын 65 жилийн ой, Чөлөөлөгдсөний 35 жилийн ойн баярын захидал хүргүүлэв
Захидалд, Кувейт Улсын Үндэсний баярын өдрийн мэнд хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв
Кувейт Улсын Үндэсний баярын 65 жилийн ой, Чөлөөлөгдсөний 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах-д, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Гадаад хэргийн сайд Шейх Жаррах Ахмад Аль-Жабер Аль-Сабах-т тус тус баярын захидал хүргүүллээ. Захидалд, Кувейт Улсын Үндэсний баярын өдрийн мэнд хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, мөн хамтын ажиллагааны түвшинг “Өргөтгөсөн түншлэл”-д хүргэх чиглэлээр нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Үзсэн: 4693
Tweet