Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Швед, Норвеги улсад айлчлана


Densmaa 2026-03-02 10:03

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 3 дугаар сарын 2-5-нд Швед, Норвеги улсуудад айлчлана.

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд, Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар 3 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд тус тус албан ёсны айлчлал хийнэ. ​Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх улсын Гадаад хэргийн сайд нартай тус тус албан ёсны хэлэлцээ хийн төр, засгийн удирдлагуудтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно. ​Монгол Улс Шведийн Хаант Улстай 1964 оны 6 дугаар сарын 30-нд, Норвегийн Хаант Улстай 1968 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тус тус дипломат харилцаа тогтоосон.

Үзсэн: 3044

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна