Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Олон улсын циркчдийн наадмаас Мөнгөн цом хүртжээ


Densmaa 2026-03-04 11:03

Циркийн урлагийн "Зола Брос" циркийн “Тэнгри” хамтлаг олон улсын наадамд амжилттай оролцсон байна

      Монголын циркчид Испани Улсын Жирона хотод зохион байгуулсан олон улсын циркчдийн наадмаас Мөнгөн цом хүртжээ. Тодруулбал, циркийн урлагийн "Зола Брос" циркийн “Тэнгри” хамтлаг олон улсын наадамд амжилттай оролцсон байна. Тус циркийн уран бүтээлчид өмнө нь Испани улсын Жиронагийн олон улсын циркчдийн наадмаас 2012 онд Алтан цом, 2022 онд Хүрэл цом хүртэж байсан бол энэ удаа Мөнгөн цом хүртсэн амжилт үзүүлжээ. Монголын циркийн урлагийн уран бүтээлчид хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сард хотын Төв талбайд цугларч, шилдгийн шилдэг үзүүлбэрээ тоглосон юм. Мөн Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын Циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагааг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Циркийн нэгдсэн тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн 12 хамтлагийн 230 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд долоо хоногийн турш 21 удаа тоглосон. Монголын циркийн шилдгүүдийн тоглолтыг нийт 28 мянган хүн төв талбайн асарт үзэж сонирхсон байна.

Үзсэн: 377

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна