Марафонч Д.Алимаа эх орныхоо нэрийг өндөрт өргөжээ
Тэрээр 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Токио хотноо болсон марафонд оролцсоноор хос “6 одот” медалиар энгэрээ мялааж, Дэлхийн их зургаан марафонд хоёр удаа бүрэн оролцсон анхны Монгол хүн боллоо
АНУ-д ажиллаж, амьдарч буй марафонч Д.Алимаа дэлхийн нэр хүндтэй зургаан марафон болох Бостон, Берлин, Лондон, Чикаго, Нью-Йорк, Токио марафонд тус тус амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өргөжээ. Тэрээр 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Токио хотноо болсон марафонд оролцсоноор хос “6 одот” медалиар энгэрээ мялааж, Дэлхийн их зургаан марафонд хоёр удаа бүрэн оролцсон анхны Монгол хүн боллоо. Өнөөдрийн байдлаар албан ёсны бүтэн марафоны зайд 39 дэх удаагаа амжилттай гүйж байгаа бөгөөд үүнээс 16 нь Дэлхийн их марафонуудын хүрээнд туулсан байна.
Үзсэн: 57
Tweet